2024 оны 11 сарын 04
Мэдээ, мэдээлэл
Э.Бат-Үүл нийслэлийн Засаг даргад шаардах бичиг хүргүүлнэ

Гэр хорооллын иргэдийн III чуулган Соёлын төв өргөөнд болж байна. Энэхүү чуулганд оролцогчид яг одоо Сүхбаатарын талбай дээр эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа. Уг чуулган, тайван жагсаалыг зохион байгуулж буй нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл эрх баригчид өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргаж, гэр хорооллын хөгжилд чөдөр тушаа болж байна хэмээн мэдэгдэв.

Тэрээр эсэргүүцлийн жагсаал дээр хэлэхдээ, хотын захиргааг Ханын материалд шинээр төлөвлөн нүүлгэн шилжүүлэхээр шийдээд байсныг болиулсан, “Сайн хашаа” хөтөлбөрийг зогсоосон зэрэг шийдвэрүүдийг шүүмжилж байлаа. Гэр хорооллын иргэдийн III чуулганд оролцогчид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод таван зүйл бүхий шаардлага хүргүүлэхээр болсон байна. Энэхүү шаардлагад хотын захиргааг Яармагийн Нүхт орчимд барих шийдвэрээ цуцлах зэрэг асуудлыг тусгасан гэнэ.

Э.Бат-Үүл нийслэлийн Засаг даргад шаардах бичиг хүргүүлнэ

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.