2024 оны 06 сарын 20
Мэдээ, мэдээлэл
101 настай өвөө ахлах сургуулиа төгсжээ

АНУ-ын иргэн Жон Моте 1933 онд ахлах сургуулиа төгсөх ёстой байсан ч эрүүл мэндийн шалтгаанаар түр сургуулиас завсарджээ.

Тэрээр Албанийн ахлах сургуульд суралцах явцдаа онц сурагч байсан юм. Өдгөө түүнтэй хамт суралцаж байсан сурагчид хэдийнээ насан эцэслэж ангиасаа ганцаараа үлдсэн ахмад "сурагч” юм. Ингээд сургуулиас гарсны дараа дэлхийн хоёрдугаар дайнд нисэх хүчний инженерийн туслахаар ажилласан байна. Гэхдээ Жон ахлах сургуулийн дипломоо хэзээ ч мартаж байгаагүй бөгөөд үргэлж санан дурсдаг аж. Түүний энэхүү хүслийг ач нар нь дэмжиж түүнд сургуулиа төгсөх боломжийг олгосон байна. Жон Моте одоогоор 101 настай ч түүний ухаан санаа хэвийн бөгөөд тус сургуулийн хамгийн ахмад төгсөгч болжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.