2025 оны 01 сарын 19
Мэдээ, мэдээлэл
Тавантолгой түлшийнхэн үйлдвэрийнхээ бүсэд мод тарьлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг дэмжин Тавантолгой түлш ХХК-ийн ажилтан албан хаагчид “Нэг ажилтан-нэг мод” аяныг хоёр дахь жилдээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Аяны хүрээнд баруун болон зүүн үйлдвэрийн орчинд улиас, улиангар модны 2-3 настай суулгацыг тарилаа. Үйлдвэрийн орчинд мод тарьсанаар ажилчдын ажиллах орчинг сайжруулах, ногоон байгууламж бий болгох, орчны чийгшил нэмэгдүүлэх, тоосжилтыг бууруулах ач холбогдолтой юм.

Улиангар нь гэрэлд дуртай, хэт халуун ба хүйтэн, хүчтэй салхи зэрэгт тэсвэртэй, хөрс гололгүй ургадаг гэдгээрээ онцлогтой.

24news.mn

http://24news.mn
© 2025 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.