2024 оны 06 сарын 20
Мэдээ, мэдээлэл
Сонгуулийн зардал, тайланг дараах байдлаар шийднэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно. Сонгуульд өрсөлдөх нам болон нэр дэвшигчид хандивын дансаа нээгээд байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуульд нам, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг Үндэсний Аудитын газраас нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг 3.9 тэрбум төгрөгөөр, намаас зарцуулах зардлын дээд хэмжээг 6.9 тэрбум төгрөгөөр тогтоосон.

Нэр дэвшигч сонгуулийн зардлын данс нээсэн өдрөөс эхэлж сонгуулийн зардлын тайлан хүргүүлэх өдрийг дуустал сонгуулийн зардлын данснаасаа зардал гаргаж болох юм байна. Нэр дэвшигч сонгуулийн зардлын дансандаа өөрийн хөрөнгө, сонгуулийн хандивыг хуримтлуулна. Нам нэр дэвшүүлсэн өдрөөс эхэлж, сонгуулийн зардлын тайлан хүргүүлэх өдрийг дуустал хугацаанд намын сонгуулийн зардлын данснаас зарлага гаргаж болох аж.

Тэгвэл сонгуулийн зардал, тайлангийн талаарх асуудлыг цаг хугацааны хуваарь хэрхэн тусгасныг та бүхэндээ хүргэж байна.

Б.Анир  

Ес. СОНГУУЛИЙН ЗАРДАЛ, ТАЙЛАН

60

Нам, хамтарсан нам, нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ тогтоох

Төрийн аудитын дээд байгууллага ... нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг ... тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, хүн амын тоо зэргийг харгалзан санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө тогтооно.

(Сонгуулийн тухай хуулийн 41дүгээрзүйлийн 41.1дэх хэсэг)

2017.2.26-наас өмнө

Төрийн аудитын дээд байгууллага сонгуульд нам ... -аас зарцуулах зардлын дээд хэмжээг санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө тогтооно.

(Сонгуулийн тухай хуулийн 41дүгээрзүйлийн 41.2дахьхэсэг)

61

Нэр дэвшигч, нам, хамтарсан намууд сонгуулийн зардлын тайлангаа гаргаж хүргүүлэх, дансны гүйлгээний тайлан гаргаж хүргүүлэх

Нам ...нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 45 хоногт багтаан зардлын тайлан гаргаж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй.

(Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг)

2017.8.10-ны дотор

... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногт багтаан сонгуулийн зардлын тайлан гаргаж сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй.

(Сонгуулийн тухай хуулийн 58дугаарзүйлийн 58.1дэх хэсэг)

2017.7.26-ны дотор

62

Хандив өгсөн иргэн, хуулийн этгээдийг нийтэд зарлах

Төрийн аудитын байгууллага зардлын тайланг хянаж, хүлээн авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор дүнг нийтэд мэдээлэх ба нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд зарлана.

(Сонгуулийн тухай хуулийн 60дугаарзүйлийн 60.3дахь хэсэг)

2017.10.24-ний дотор

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.