2024 оны 05 сарын 20
Мэдээ, мэдээлэл
Ж.Болдбаатар: Цэрэг татлагатай холбоотой журмыг өөрчилнө

Туушин зочид буудалд өнөөдөр /2023.11.21/ "Дахиад өгөх амь алга, одоо зогс" хэлэлцүүлэг үргэлжилж байна. Хэлэлцүүлэгт цэргийн алба хааж байхдаа амь нас, эрүүл мэндээрээ хохирсон иргэд, тэдний ар гэрийнхэн болон албаныхан оролцож байна. 

Энэ үеэр Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар "Одоогийн мөрдөгдөж байгаа хуулийн оюутнуудыг цэрэгт татна. Харин бид цэрэгт татах зохицуулалтыг хийх ёстой. Цэрэг татлагатай холбоотой дүрэм, журмыг өөрчилнө. Батлан хамгаалахын сайдын тушаал гарсан. Дараа нь Оюутны холбооны хүмүүстэй уулзсан. Оюутны холбооноос саналыг нь авч байгаа. Тэгээд тодорхой журам гаргана. Нэгдүгээр курсын хүүхэд цэрэгт явчихаар сургуулиа хаях магадлал өндөр байдаг. Дөрөвдүгээр курсын хүүхдийг цэрэгт татахаар үнэгүйдэж байж болно. Тэр 12-р ангийн хүүхдийг цэрэгт татаагүй. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийг цэрэгт татах ёсгүй" гэлээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.