2024 оны 12 сарын 10
Мэдээ, мэдээлэл
ГССҮТ: Нэг эмчийн биеийн байдал хүнд байна

Өвөрхангай аймгаас Улаанбаатар чиглэлд зорчиж явсан "Приус” маркийн автомашин осолдож,  /2017.07.02/ ГССҮТ-ийн эмч нар хүнд гэмтсэн тухай мэдээлэл цахим хуудсаар тархсан. Энэ талаар ГССҮТ-ийн удирдлагууд албан ёсны тайлбар хийлээ.

 ГССҮТ-ийн эмч нар ээлжийн амралтаараа долоодугаар сарын 1-нд Эрдэнэ зуу хийдийг зорьсон аж.  Тэдний сууж явсан "Приус” маркийн автомашин долоодугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хот руу буцах замд буюу Элсэн тасархайн орчимд өдрийн 15:00 цагийн үед автобустай мөргөлджээ. Ослын улмаас ГССҮТ-ийн таван эмч гэмтсэн байна.

 

 Одоогийн байдлаар "Toyota Prius” маркийн машиныг жолоодож явсан эмчийн биеийн байдал хүнд байгаа бөгөөд  машин дотор зорчиж явсан нэг эмч хавсарсан хүнд гэмтэлтэй сэхээн амьдруулах тасагт, гурав нь энгийн тасагт хэвтэн эмчлүүлж буй ажээ.  Нэг эмч мэс засалд орсон.  Хүний амь нас эрсдээгүй болохыг албаны эх сурвалж мэдээллээ.

 

 ГССҮТ-ийн захирал Т.Мөнхсайхан "Манай эмч нарыг сонгуулийн сурталчилгаанд явж байгаад осолд өртсөн мэтээр ярьж байна. Бид эмч нарынхаа амь насыг аврахаар ажиллаж байгаа энэ хэцүү үед хүний амиар улстөржиж байгаад харамсаж байна" гэв.

 

 Г.Тэгшсүрэн

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.