2024 оны 04 сарын 20
Мэдээ, мэдээлэл
С.Бямбацогтын баз Д.Батцогт хэний даалгавраар намынхаа лидерүүдийг хажиглав

Ардчилсан нам нэг хүний нам боллоо.  МАНАН  бүлэглэлийн нам боллоо. Хамаатан садны нам боллоо. Энэ С.Эрдэнэ намдаа хөдөлмөрлөсөн, зүтгэсэн бүх хүмүүсийг халж сольж, өөрт зүтгэсэн хүмүүсийг томилдог боллоо. Намынхаа дунд шатны бүх байгууллагыг самарч дуусгаж байна гэж СХД-ийн АН-ын дарга асан М.Чинболд саяхан хэвлэлийн хурал хийхдээ хэлсэн. Тэрээр Гурван "Э" Ардчилсан намыг самарч дууслаа . Би өнөөдөр гурван Э үсгийн талаар ярих гэсэн юм. Эхний Э үсгийг маш олон жил Монголын ард түмэн толгой дээрээ залсан. Байнга шударга ёс ярьдаг байсан энэ Э (Ц.Элбэгдорж) өнөөдөр хамгийн шударга бусыг үйлдэж байсан нь тогтоогдож байна. Хоёр дахь Э (Д.Эрдэнэбат) өөрийн удирдаж байсан УИХ дахь бүлгээ тараасан. Монгол Улсын эсрэг дуугардаг, шударга бус бүхнийг өмгөөлөн хамгаалдаг хүн юм. Харин хамгийн сүүлийн Э нь (С.Эрдэнэ) талаар АН-ын бүх гишүүд ярьж байгаа боловч ил гарч дуугарч байгаа хүн алга гэсэн. Тэгвэл М.Чинболдыг СХД-ийн АН-ын даргыг ажлаас нь хүчээр чөлөөлж МАН-ын С.Бямбацогтын баз хүргэнээр сольсон нь учиртай байж. С.Бямбацогт бол Ц.Элбэгдоржтой нэг нутаг буюу МАНАН гэх бүлэглэлийн томоохон төлөөлөгч төдийгүй Ховдын улс төрчдийн залгамж халаа гэгддэг нэгэн.  2016 оны сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсны дараа тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнд Ерөнхий сайдын албан тушаалыг санал болгож байсан гэдэг ч яриа бий. Тэр ч утгаараа АН өнөөдөр бие даасан улс төрийн нам гэхээсээ илүү бүлэглэлийнхэн удирдаж байгааг ганц М.Чинболд ч биш АН-ын олон мянган гишүүд ярих болсон.

Тэгвэл С.Бямбацогтын баз Д.Батцогт СХД-ын АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр очсон цагаасаа эхлээд мөнгөний бичиг гаргаж эхэлсэн байдаг.

Энэ нь өнөөх МАН-ын 60 тэрбумын мөнгөний схем АН дээр яг тэр чигээрээ явж байгаа нь АН, МАН-ын мөнгөний схем гэхээсээ илүү МАНАН бүлэглэлийн схем гэдгийг  илтгэж байгаа мэт. 2017 оны АН-ын даргын сунгаанаас эхэлсэн энэ мөнгөний схем саяхны зохион байгуулсан АН-ын онц их хуралдай гэх жагсаал дээр  хүртэл явж байгаа нь ард түмэнд илт болсон.

Тэгвэл өнгөрсөн амралтын өдрөөр Д.Батцогт намынхаа  бас нэг лидерээ гишүүнчлэлээсээ хассан хэмээн шуум тарааж эхэлсэн. Албан ёсны бичиг цаас гаргаагүй ч   Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаа өгөхдөө "би шударга ёс"-ны төлөө тэмцсээр ирсэн, цаашид ч ардчиллаа аврах, хүний эрхийг хамгаалах, эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлэх, нам дамнасан бүлэглэлийн хамсаатан болсон АН-ын удирдлагатай хариуцлага тооцох зэрэг хойшлуулшгүй ажлууд хүлээж байна” гэсэн түүний мэдэгдэлд намынх нь удирдлагууд сандарсан уу, айсан уу өнгөрсөн амралтын өдрөөр сошиал болон зарим нэг сайтаар Н.Алтанхуягийг АН-ын гишүүнээс хасах шийдвэрийг СХД-ийн намын хорооноос гаргасан" гэж мэдээ тарааж эхэлсэн юм.  Энэ мэтчилэн АН-ын удирдлагууд өөрсдийнх нь эсрэг үг хэлсэн намынхаа гишүүн бүрийг намын гишүүнчлэлээс хасах уу гэсэн асуулт үлдэж байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.