2024 оны 10 сарын 09
Мэдээ, мэдээлэл
Загасчилж яваад амиа алджээ

Урин дулаан цаг ирж иргэд хөдөө гадаа амарч зугаалах нь ихэсдэг билээ. Өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангаагүйгээс болж иргэд усанд осолдох живэх харамсалтай хэргүүд гарсаар байдаг.

Тодруулбал, Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн Ярантын боомтын орчимд Булган голд 32 настай эрэгтэй Г загасчилж яваад осолдож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 10 ажилтан Хилийн цэргийн 0130 дугаар ангийн зургаан алба хаагч хамтран цогцсыг хайж байна.

Мөн Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн нутгаар урсан Шаргын голд 18 настай эрэгтэй Б осолджээ. Энэ талаарх дуудлага хоёр хоногийн өмнө ирсэн бөгөөд эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.