2024 оны 11 сарын 14
Мэдээ, мэдээлэл
Г.БАЙГАЛЬ ГАВЬЯАТ МЕХАНИКЖУУЛАГЧ ЦОЛ ХҮРТЛЭЭ

Монгол Улсад Мал эмнэлэг үржлийн алба байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Ургацын баярыг тохиолдуулан  Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Энхбулган ХХК-ийн захирал Г.Байгаль Монгол Улсын гавьяат механикжуулагч цол хүртлээ.

Г.Байгаль нь 16 насандаа  газар тариалангийн үйлдвэрлэлтэй  амьдралаа холбож үтрэмийн нормчин, тракторчин, тоо бүртгэгч, тариа бригадын даргаар тус тус ажиллаж ирсэн.

Тэрээр  газар тариалангийн үйлдвэрлэлд  ажилласан 50 гаруй жилийн 26 жилд нь улсын сангийн  аж ахуйд ажиллаж байгаад зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн үед үр тарианы Энхбулган ХХК-ийг байгуулан захирлаар нь 28 жил ажиллаж, жилд 1000-аас дээш га-д  хүнсний буудай тариалж, 1500-аас тонн хүнсний улаан буудай хурааж авч эх орныхоо гурилын үйлдвэрүүдэд болон мал аж ахуйн салбарт нийлүүлж иржээ.

Г.Байгаль нь  атрын 3 дугаар аяны хүрээнд  уриншийн чанарыг  сайжруулах  нэгжээс авах  ургацыг нэмэгдүүлэх,  үр тариаг хураасны дараа  боловсруулалтыг сайжруулах  үрийн цэвэрлэгээ  соёололтыг  дээшлүүлэх,  механик болон  биологийн үлдэгдэл хорогдлыг бууруулах  үр тарианы чанарыг сайжруулахад анхааран ажилласны  үр дүнд 1- га-гаас авах ургацын хэмжээ жил бүр  нэмэгдсэн  байна. 

Энхбулган ХХК нь байгуулагдсанаасаа хойш 28 жил болохдоо 20 жилд нь улсын дунджаас 0,3-8,5 центнерээр илүү , сүүлийн 19 жилд нь Хөвсгөл аймгийн дунджаас 1,2-9,2 цн-ээр илүү ургац хураан авч  тогтвортой  үйл ажиллагаа явуулж иржээ.

  2019 онд 1 га-гаас 24,5 цн ургац хураан авч байсан төдийгүй  24 жилийн хугацаанд 22938 га-д тариалалт хийж 21995 га-гаас 38215.1 тонн хүнсний болон үрийн буудай  хураан авч эх орны гурилын үйлдвэр болон Тариалан эрхлэлтийг дэмжих санд чанарын өндөр үзүүлэлттэй тус тус нийлүүлж байгаа ажээ

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.