2024 оны 10 сарын 12
Мэдээ, мэдээлэл
ШИНЭ ДҮРЭМ: ДОЛООН НАС ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДИЙГ ХАРГАЛЗАХ ХҮНГҮЙГЭЭР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ҮЛДЭЭХИЙГ ХОРИГЛОНО

Өчигдрөөс буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм үйлчилж эхэлж байна.

Шинэчлэн батлагдсан Замын хөдөлгөөний дүрэмд 60 гаруй төрлийн өөрчлөлт орж байгаа. Тэдгээрээс заримыг нь онцлоход жолоо барьж яваа үедээ гар утас ашиглахыг хатуу хориглоно. Мөн 10 хүртэлх насны хүүхдийг заавал арын суудалд суулгаж хамгаалалтын бүсийг нь зүүлгэж замын хөдөлгөөнд оролцох ёстой аж.

Жолоочид хамарсан заалтуудад замын  хөдөлгөөнд оролцох үедээ гар утас ашиглахыг хатуу хориглож байна. Тодруулбал, Замын хөдөлгөөний дүрмийн шинэчлэлээр зөвхөн жолооч биш явган зорчигч ч өндөр үүрэг хариуцлага хүлээнэ. Шинэ дүрмээр явган зорчигч зорчих хэсэгт утас, чихэвч ашиглахыг хориглоно. Мөн скүүтер, 20 км цагийн хурдтай явдаг тээврийн хэрэгсэлтэй зорчиж болохгүй юм. Эл дүрмийн заалтыг зөрчиж, замын хөдөлгөөнд оролцохдоо автомашинд мөргүүлсэн тохиолдолд тухайн өөрийнх нь буруу болно.
 
Ингээд шинэ дүрмээр хэрэгжих замын хөдөлгөөний дүрмээс онцолж байна.
 
Замын зэргэлдээх нутаг дэвсгэр, явган хүний хөл хөдөлгөөн ихтэй үзвэр, худалдаа, үйлчилгээний талбай зэрэг газарт цагт 20 км-ээс илүү хурдтай явахыг хориглоно.

Хүүхэд, залуус замын хөдөлгөөнд оролцохдоо чихэвч зүүх, гар утсаар ярих, тоглох,  дугуйт тэшүүр, түүнтэй ижил төстэй, биеийн тамир, спорт, тоглоомын зориулалттай хэрэгслээр зорчихыг хориглоно.

Жолооч гэр хороолол болон хотхон дотор гүйцэж түрүүлэх үйлдэл хийхийг хориглоно.

“Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл" таних тэмдэг бүхий автобуснаас хүүхэд буулгах, түүнд суулгах үедээ ослын дохионы гэрлээ асааж байх, тус автобусанд ойртон ирсэн жолооч хурдаа хасаж анхаарал болгоомжтой явах, хүүхдүүд зам хөндлөн гарч байвал зогсож өнгөрөөнө.

Замын хөдөлгөөнд жагсаалаар оролцож яваа хүүхдийн тоо дөчөөс олон бол жагсаалын зөвхөн урд болон ардаас гадна дунд хэсэгт нь насанд хүрсэн хүн хамгаалж явна.

Хүүхэд тээвэрлэх автобусан доторх суудал бүрийг хамгаалах бүсээр тоноглосон байна.

Долоон нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хориглоно.

10 хүртэлх насны хүүхдииг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана.

Харааны бэрхшээлтэй хүний цагаан таяг нь харанхуй үед гэрэл ойлгодог буюу гэрэлтдэг гадаргуутай байна.

“Сонсголын бэрхшээлтэй жолооч”-иин Таних тэмдгийн дүрсийг “цэнхэр дэвсгэртэй дөрвөлжин дотор цагаан өнгөөр сонсголын бэрхшээлийг илэрхийлэх олон улсын дүрсэн тэмдэглэгээг зурна” Өөрийн үйлдлийг хянах чадваргүй хөгжлийн бэрхшээлтэй /сэтгэцийн өвчтэй/ хүнийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахыг хориглоно.

Зогсож байгаа тээврийн хэрэгслээс зорчих хэсэг талд ачаа буулгах, ачих, тэр талын цонхоор биеэ болон бусад зүйл гаргахыг хориглоно.

Автобусны хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно.

Зорчигчийг суурин газрын доторх чиглэлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэхээс бусад тохиолдолд зогсоогоор нь тээвэрлэхгүй.

Хот хоорондын болон аялал, жуулчлалаар явах автобусан доторх суудал бүрийг хамгаалах бүсээр тоноглосон байна.

Жолоочийн өвөр дээр суудлын болон ачааны автомашины жолоочийн бүхээгт зорчигчийн өвөр дээр хүн тээвэрлэх, өөрийн үйлдлийг хянах чадваргүй (согтуурсан, мансуурсан гэх мэт) хүнийг урд суудалд эсвэл жолоочоос өөр харгалзаж хамгаалах хүнгүйгээр тээвэрлэхийг хориглоно

Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт, үзэгдэлт хангалтгүй нөхцөлд малыг замын дагуу тууж явахыг хориглоно. Зайлшгүй тохиолдолд замын дагуу хоёр тийш тээврийн хэрэгсэл ирэх зүгт гэрэл (дэнлүү) буюу гэрэл ойлгуур барьсан хүн хашиж гаргана.

Мопедын жолооч хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүйзорчигч тээвэрлэхгүй.

Зарим уулзварт баруун гар тийш эргэх тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг байнгын нээлттэйгээр зохион байгуулах эрх зүйн зохицуулалттай болжээ.

Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна.

Нийтийн тээврийн автобус, троллейбус буудлын талбай руугаа бүрэн гүйцэд орж зогсоно.
 
Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч уулзвар руу орохыг хориглох гэх мэт шинэ өөрчлөлтүүд орсон байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.