2024 оны 04 сарын 20
Мэдээ, мэдээлэл
Их Британий METRO сонины сайт Монгол улсын ерөнхийлөгчийг “хамгийн булчинлаг төрийн тэргүүн” гэжээ

Их Британий өдөр тутмын хамгийн том сонинуудын нэг Metro сонины вэбсайтад өчигдөр Монгол улсын шинэ ерөнхийлөгч Х.Баттулгын тухай “Магадгүй тэр бидний харж байсан хамгийн булчинлаг ерөнхийлөгч байх” гэсэн гарчигтай мэдээлэл нийтлэгджээ.

 
 

Нийтлэлд өнгөрсөн сонгуулийн үр дүнгийн талаар товч дурдаад шинэ ерөнхийлөгчийг зураач байсан, Зөвлөлтийн зэвсэггүйгээр бие хамгаалах төрөл Самбогийн дэлхийн аварга болж байсан хэмээн онцолсон байна.

Мөн Х.Баттулга ерөнхийлөгчийн бэлтгэлийн үеийн гэрэл зургуудыг түүний сошиал хуудаснаас сонгон үзүүлжээ.

1999 онд Их Британид гарч эхэлсэн Metro сонин нь долоо хоногийн ажлын өдрүүдэд гардаг ба захиалгын тоо нь 1.5 сая хүрдэг тухай Википедиа хуудсанд мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: Metro.Co.UK

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.