2024 оны 12 сарын 07
Мэдээ, мэдээлэл
УИХ-ын гишүүн Д.Муратыг шүүх хурал хаалттай болж байна

УИХ-ийн гишүүн Д.Муратыг Бусдад бэлгийн дарамт үзүүлсэн гэх үндэслэлээр шүүх хурал Баянзүрх дүүргийн шүүхэд яг одоо хаалттай болж байна. 

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Д.Муратад холбогдох эрүүгийн хэргийг хянаж, Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Муратад Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл болох “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэсэн заалтаар хэрэг үүсгэсэн байна. 

Бид шүүх хурлын үр дүнг эргэн мэдээлэх болно. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.