2024 оны 11 сарын 04
Мэдээ, мэдээлэл
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АН-ын байранд очиж эмгэнэл илэрхийлэв

Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг дарга харамсалтайгаар бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Дөнгөж сая, МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ардчилсан намын төв байр болох Залуучууд зочид буудлын байранд өөрийн биеэр очиж,  эмгэнэл илэрхийлж,  уучлалт гуйв.

Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг дарга, сумын Ардчилсан намын дарга бусдад зодуулж, амиа алдсан бөгөөд түүнийг зодсон хүн нь УИХ-ын 1-р тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Г.Сайханбаярын сонгуулийн штабын ажилтан байжээ. Тиймээс Ардчилсан намаас улс төрийн намын талцал, хуваагдлаас болж эрдэнэт хүний амь үрэгдсэнд харамсч байгаагаа илэрхийлж, мэдэгдэл гаргаж, Сүхбаатарын талбайд зул өргөн ёслол хийсэн юм.

Харин Монгол ардын намын сонгуулийн штабаас өнөөдөр мэдэгдэл хийж, талийгаачийн амь насанд халдсан хүн нь Монгол ардын намаас 1-р тойрог буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангай МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаярт ёс зүй хариуцлага хүлээлгэж, нэр дэвшигчээс нь эргүүлэн татах шийдвэр гаргаснаа танилцуулсан юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.