2022 оны 01 сарын 19
Мэдээ, мэдээлэл
ОРОН СУУЦ НИЙТИЙН АЖ АХУЙН УДИРДАХ ГАЗРЫН 8 ДАХЬ ГАВЬЯАТ ТӨРЛӨӨ.
Орон сууц нийтийн аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Монголын орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга, тус газрын ахмадын хорооны дарга Ш.Содномцэрэнгийн хөдөлмөрийг өндрөөр үнэлж нийтийн аж ахуйн салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон "Үйлчилгээний гавьяат ажилтан" цол хүртээлээ.
Ш.Содномцэрэн нь Өвөрхангай аймгийн уугуул бөгөөд дулааны инженер мэргэжилтэй тэрээр улсад 51 жил, орон сууц нийтийн аж ахуйн салбарт 41 жил ажилласан.
Тэрээр 1981 онд Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газар Зааварлагчаар анх ажилд оржээ. Ажиллаж байх хугацаандаа Инженерийн шугам сүлжээний найдвартай ажиллагааг хангах, орон сууцны гадна, дотор инженерийн шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээний ажлыг шуурхай болгох, техникийн бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ээлжийн инженерийн хяналтын системийг боловсронгуй болгосон. Төлбөрт үйлчилгээний үнэ тариф, үйлчлэгчийн үйлчилгээ, ажлын норм, норматив боловсруулах ажлын хэсгийг удирдан ажилласан. Мөн Орон сууц хувьчлалын болон орон сууцны багц хуулиудын анхны төслийг боловсруулахад гардан оролцож, Эрчим хүчний тухай хууль, Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хууль болон дээрх багц хуулиудын нэмэлт өөрчлөлтүүдэд санал хүргүүлсэн нь нэмэлтээр батлагдаж, одоо ч мөрдөгдөж байна. Тэрээр өөрийн бүтээлч санал санаачилгаар Монгол улсад нийтийн аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг цогцлоох, Нийслэлийн орон сууц нийтийн аж байгууллагуудын үйл ажиллагаа, ажил үйлчилгээг шинэчлэн сайжруулахад бодитой хувь нэмэр оруулан ажиллахын зэрэгцээ салбарын ахмад залуу үеийн нийт ажилтнуудын хөдөлмөрлөх эрх ашгийн төлөө тууштай тэмцэж, хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн хангахад салбарын ажилтнуудаа ямагт удирдан ирсэн манлайлагч ахмад ажилтан юм.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

24news.mn

http://24news.mn
© 2022 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.