2025 оны 01 сарын 19
Мэдээ, мэдээлэл
Хуульгүй Монгол

Хуульгүй Монгол. Хогоо зам талбайд хаяж, шүлсээ байшин хашаа руу нулимж, нусаа өөдөөс нийж, улаан гэрлийн эсрэг ухаангүй дайрагч нарт шаардлага тавиад үз. Ад болно. Шаардлага тавьсан чамайг өмөөрөх зоригтон нэг ч гарахгүй. Тэд ялагдаж хашраад тэр. Уг нь торгох хууультай шүү дээ. Явган хүний засмалаар урдаас улаан халз дайрсан машинаас герман япон жуулчид бултахдаа шоконд ордог. Бор гэртээ бурхандаа мөргөж суусан чавганц машинд дайруулж үхсэнийг тэд сонсоогүйгээс тэр. Монголд хууль бол уг нь бий. Хуулиа мөрдөхгүй аваас хуульгүйтэй ижил ажээ.

АТГ-аас 2017 оны 8-р сарын 25-нд мэдээлэхдээ “АТГ-ын мөрдөн байцаалтын явцад Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасан гэх хэрэг тогтоогдоогүй бөгөөд харин У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр бусад хамаатныхаа дүү нартай хамтран өөрийг нь тагнаж, мөрдөж байсан нэвтрүүлэг хийж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараасан байж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан. Иймээс АТГ нийслэлийн прокурорын газарт хандан У.Хүрэлсүх нарт эрүүгийн хэрэг үүсгэхээр саналаа явуулсан” гэжээ.

“Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, шадар сайд У.Хүрэлсүх, ТЕГ-ын дарга, АТГ-ын дарга, ЦЕГ-ын дарга, УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны гишүүд Төрийн ордны В танхимд хаалттай хуралдсан. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тавьсан “Үнэн зөвийг тогтоолгоё” гэсэн албан бичгийн дагуу шалгасан дээрх гурван байгууллага тайлбар мэдээллийг өгсөн. Энэ асуудлыг шалгахад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат У.Хүрэлсүхийг тагнасан зүйл огт тогтоогдоогүй. Харин өөрийгөө тагнуулдсан гэж жүжиг тавьсан нь гүйцэтгэх ажиллагааны шугамаар тогтоогдсон. Үүнийг шалгасан гурван байгууллагын эрх бүхий албан тушаалтан хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын явцад авагдсан мэдээллийг ил гаргаж үзүүлсэн. Бүр зурагтай, бичлэгтэй нь харуулсан. Энэ үеэр У.Хүрэлсүх хурлыг хаяж гарсан. Ямар нэг тайлбар хийгээгүй. Тагнуулдсан гэх жүжиг зохион байгуулсан хоёр хүн нь Цагдаагийн албан тушаалтан У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр, У.Хүрэлсүхийн төрсөн эгчийн хүү Ганхүү байжээ. Энэ Ганхүү саяхан Улаан-Үдийн ерөнхий консулаар томилогдсон”. (“Өдрийн сонин” 2018-ХI-28). 

Ноцтой мэдэгдэл мэдээг АТГ, “Өдрийн сонин” нийтийг мэдтүгэй! гэж сонордуулсан нь лав. Энэ гэмт хэрэг дарагдсан тул сануулъя. Шүлс хаях зөрчил төдий бус, Засгийн эрх хууль бусаар авсан баримт гээд бод. Өөрийгөө тагнасан жүжгийг ТЕГ, АТГ, ЦЕГ нотолсоор атал У.Хүрэлсүх ерөнхий сайд болчихсон. Гэвч ийм том нүгэлд эгдүүцэх ёс зүй маньд алга. Хууль бусыг үл тэвчих мэдрэмжгүй гэхэд Монгол ингэтлээ ялзрах гэж. Засгийн эрх булааснаа сөхөгдөхөөс айж, нам жим өнгөрөхийг залбирч яваа 1,3 тэрбумын асуудалтай ерөнхий сайд цэнхэр дэлгэцээр зурагтынхаа өмнө үүрэглэсэн өвгөн надад “Шударга бай” гэж аугаа жолоодогчийн зангаргаар сурталдах нь ихэмсэг.

Засгийн эрхийг хууль бусаар булаах шударга ёс мөн үү? Мөн гэж нийгэм судалгаа нотолжээ. Судалгаагаар У.Хүрэлсүх 100 шахам хувийн дэмжлэг авч шилдгийн шилдэг улстөрчөөр бусдаасаа тасархай цойлов. Ингэсэн нөхцөлд түүний урдаас хэн ам ангайх вэ. Ёстой хоншоор дутна. Өөрийгөө тагнуулдаад ерөнхий сайд болсныг сөхвөл ард түмний хайртай 5 гишүүн, 30-40 мянган жагсагч “алах” байлгүй. 950 саяын кноп ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулалгүй авч үлдсэнээр жидүүчдийг төрүүлэв гэх “тэсрэх бөмбөг” уугсныг цуурхал хэмээн унтрааж, У.Хүрэлсүхийг шударга ёсыг мандуулагч сэлэмт баатраар өргөмжлөв. “Сэлэмдэх” манан арилж, хонгил нурах дэглэмээр шалгарч, “шанаадах”-ыг үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн менежмент гээд бүр бус, түр амраав уу яав.

“У.Хүрэлсүх” багийн хуйрнан шуугч Оюун-Эрдэнэ, Аюурсайхан, Нямбаатар, баруун зүүн жигүүрээр довтлогч Батзандан, Болд, сэлбэг Энх-Амгалан нар УИХ-ын дарга чуулганаа хаяад зугтчихлаа. Түүнийг олоход ард түмэн минь туслаач гэх түгшүүр зарласан. Нөгөө М.Энхболд нь байнгын хороо, ёс зүйн дэд хорооны хурлыг хүлээгээд сууж байсан юмдаг уу даа. Ямартаа ч манангийн толгойлогч холдсонгүй. Тээврийн компанитай эхнэрээ хайж байна олж өгөөч гэж Батзандан төрийн ордныг цуурайтуулаад байсан олсон уу яасан? Сураггүй. Нийгэм хариу хүлээсээр. Аюурсайхан гар утсаараа чуулганы танхимыг “Парламент” сувгаар харуулаад, мафын загалмайлсан эцэг оргочи