2024 оны 04 сарын 24
Мэдээ, мэдээлэл
ЖАГСААЛ ЦУГЛААНАА ЦУЦЛААД ХУУЛИА БАТАЛНА УУ, ГИШҮҮДЭЭ

Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүд 100 хувь дэмжсэн. Өнөөдөр уг асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. УИХ хуулийн төслийг дэмжвэл УИХ-ын дарга М.Энхболд хуулийн дагуу ажлаа өгөх нь тодорхой.

Гэтэл асуудал нэгэнт хуулийн дагуу шийдэгдэх боломж бүрдчихээд байхад дахин жагсаал, цуглаан зохион байгуулах шаардлага байгаа юу? Өвлийн хүйтэнд, иргэдийг жагсааж, автобусаар зөөж, мөнгө үрэхийн шаардлага байна уу? Ингэж дэмий зарлага гаргаж байхаар аль нэг эмнэлэгт нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж авч өгөх нь илүү үр дүнтэй биш үү, гишүүдээ.

Та бүхэн иргэдийг улстөрийн тогтворгүй байдлын золиос болгож жагсаал цуглаанд уриалж байхын оронд чуулганы хуралдаандаа сууж, хуулиа батлах нь илүү зохистой юм биш үү?

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.