2024 оны 04 сарын 18
Мэдээ, мэдээлэл
Монгол Улсын ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди багшийн нэрэмжит “Олимпийн гараа” бага насны улсын аварга шалгаруулах боксын тэмцээн Булган аймагт зохион байгуулагдлаа. Тус тэмцээний 30 кг-ийн жинд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-сп

Сүхбаатар дүүргийн Засаг даргад иргэн Б.Цэгмэдээс шатахууны үнийн нэмэгдэл ард иргэдийн амьдралд хүндээр тусч байгаа тул нефть импортлогчид шатахууны нэмэгдлийг буцаан яаралтай бууруулахыг шаардаж 300 автомашинтай иргэн жагсаал, цуглаан зохион байгуулах хүсэлтээ илэрхийлжээ.

Хүсэлтийг хүлээн авч жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд заасны дагуу нийгмийн хэв журамд хохирол учруулж эмх замбараагүй байдал бий болгох, төрийн байгууллагад аливаа дарамт шахалт үзүүлэх, дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцох, хуулиар хориглоогүй зорилгоор анх зохион байгуулагдсан жагсаал цуглааны явцад түүний зорилго өөрчлөгдөж дээр дурдсан агуулга шинжтэй болбол жагсаал цуглааныг цаашид үргэлжлүүлэхийг хориглоно гэдгийг анхааруулсан байна.

Шатахууны үнийн нэмэгдлийг эсэргүүцсэн 300 иргэний автомашинтай жагсаал энэ өдрийн 07.00-11.00 цагийн хооронд үргэлжлэх аж.

 

Г.Сүрэн

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.