2024 оны 06 сарын 20
Мэдээ, мэдээлэл
Чинбатын Номин Төрийн ордонд лекц уншина

   Монголын бизнесийн салбар дахь томоохон төлөөлөгчийн гэр бүл болох Гацууртын Чинбатын ганц охин Ч.Номин богино хугацаанд Хэвлэл мэдээллийн салбарт цахиур хагалан гарч ирсэн. Тэрээр Монголдоо анх удаа HD форматыг нэвтрүүлж, сүүлийн хэдэн жилийн турш телевизийн контентийн бодлого, оюуны өмчийн талаарх эрчимтэй өөрчлөлтүүдийг өөрийн телевиздээ хийн, энэ үйл явцдаа бусдыгаа ч уриалан, манлайлж байгаа тэдний арга туршлага салбарынхны анхаарлыг эрхгүй татдаг билээ. "Монголын телевизийн өргөн нэвтрүүлгийн стандартыг барууны орны төвшинд хүргэхээр зорьж буй түүнийг дэлхийн телевизийн салбар дахь шилдэг удирдагчдын тоонд багтах ёстой эмэгтэй” хэмээн "Hollywood Reporter” сонин онцолж байсан удаатай.

   Монголын нийгэм, эдийн засаг, улс төр, бизнесийн салбарын томоохон төлөөлөгчдийг төрүүлэн гаргадаг "Next Stop” наадам ч бас өнгөрсөн онд Ч.Номинг онцолж. 2017 оны "Бүтээгч Бизнесмен залуу”-аар шалгаруулсан. Ийнхүү нийгмийн хөгжил шинэ шатандаа гарч бүтээн байгуулалтын түүхэн цаг хугацааг эхлүүлэх хувь түүнд оногдсон билээ.

     Ийнхүү бүтээн байгуулалтыг бүсгүйчүүд эхлүүлнэ гэдгийг батлан харуулсан Ч.Номин "Next Stop”наадмын дараа болдог "Оны залуу” лекц    Төрийн ордны Их танхимд 5-р сарын 5-ны өдөр болохоор болж, тэрээр анх удаа лекцийн индэр дээрээс залуустайгаа уулзах нь. Монголын хэвлэл мэдээллийн чиг хандлагыг тодорхойж яваа тэрээр ямар сэдвээр лекц унших нь олны анхаарлын төвд байна
 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.