2024 оны 10 сарын 12
Мэдээ, мэдээлэл
БГД-ийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн баяр болно

Олон улсын "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг угтан НИТХ, Нийгмийн хөгжлийн хороо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Зулзага Инээмсэглэл” ТББ-тай хамтран БГД-ийн 500 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Хүүхдийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна.

Тус арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотын БГД-ийн 23 хорооны 500 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд урлаг соёлын тоглолт, уран зургийн уралдаан, хөгжөөнт цэнгээнт тоглоом зэрэг сонирхолтой арга хэмжээ зохион байгуулж, ирсэн бүх хүүхэд багачуудад НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал гарын бэлэг гардуулах юм байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.