2024 оны 07 сарын 27
Мэдээ, мэдээлэл
Н.Өнөрцэцэг: Би шүүхэд итгэх итгэлээ алдаагүй

Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр болж, гэм буруугийн шүүх хуралдааныг зургадугаар сарын 4-нд товлосон.

Тэгвэл сэтгүүлч Н.Өнөрцэцэг "Хоёр ажилтныхаа байрны түрээст мөнгө зээлсэн. Нэгэнд нь 11 сая төгрөг нөгөөд нь 8 сая төгрөг зээлүүлсэн байдаг. Зээлсэн мөнгөө надруу буцааж шилжүүлтэл энэ мөнгөнөөсөө татвар төлөх байсан гэх мэт арга ядсан жижиг зүйлсээр намайг яллах гэж дайрч байна. Уг нь олон нийтэд нээлттэй шүүгээд өгөөч гэж хүсэлтээ тавьсан. Прокурорын зүгээс ч гэсэн төрийн нууцаас бусад хэсгийг нь нээлттэй явуулахад болохгүй зүйлгүй гэсэн саналууд яригдсан. Гэтэл шүүх, шүүх хурлыг хаалттай явуулахаар шийдвэрлэсэн. Цагдан хорионоос эхлээд л шүүхэд итгэсээр л байсан. Нотлох баримт дээр суурилж шийдвэрээ гаргах байх. Би шүүхэд итгэх итгэлээ алдаагүй. Найдахаас өөр яах вэ дээ.

Хохирогч гэсэн ширээний ард Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс ирсэн төлөөлөл байсан. Надад энэ нь аймшигтай санагдсан" гэв.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.