2025 оны 02 сарын 18
Мэдээ, мэдээлэл
Б.Хурцыг БНСУ-руу илгээх шийдвэр гаргасан нь “дэвшүүлэн зайлуулах” томилгоо биш ажээ

“Огцорсон дарга нарыг гадаад улсад явуулдаг жишгийн дагуу Б.Хурцыг БНСУ-д суух элчин сайдаар илгээхээр болов” гэх шүүмжлэл сошиал орчинд ярианы сэдэв болов. Гэвч энэ бол олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлсэн цөөн хэдэн иргэний үг. Харин Б.Хурцыг БНСУ-д элчингээр илгээх шийдвэр гаргасан явдал бол монгол төрийн бодлого, Засгийн газрын шийдвэр. Энэ утгаар нь эл шийдвэрийг хүндэтгэж харахаас өөр аргагүй мэт.

Тагнуулын тухай хуульд “Төрийн байгууллагын нууцыг хадгалж байгаа тагнуулын ажилтныг тухайн албанаасаа чөлөөгдсөн тохиолдолд хоёроос гурван жилийн хугацаанд төрийн албанаас бүрэн чөлөөлөхгүйгээр тодорхой байгууллагад шилжүүлж ажиллуулна” гэсэн хуулийн заалт байдаг аж. Энэ хуулийн зохицуулалтын дагуу Б.Хурц томилолт аваад явж байгаа бололтой. Эндээс харахад хэсэг бүлэг хүмүүсийн хардаж байгаачлан Б.Хурц улстөрчдийг атгандаа оруулсандаа ийм шийдвэр гаргуулаагүй гэдэг тодорхой байна.

Тагнуулын экс дарга Б.Хурц гэж хэн бэ? 

Тэрбээр эдийн засагч, хуульч мэргэжилтэй нэгэн юм байна. Ажлын туршлагаас нь харвал “Торгон зам” ХХК-д менежер, Москва хот дахь төлөөлөгч, ТЕГ-ын ажилтан, Монгол Улсаас Унгар Улсад суугаа ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга, Монгол Улсаас Турк Улсад суугаа ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга, ТЕГ-ын хэлтсийн дарга, газрын дарга, "МИАТ" ХК-ийн Сөүл дэх ерөнхий төлөөлөгч, ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга, Авлигатай тэмцэх газрын дэд даргаар тус тус ажиллаж байгаад 2014 оны 11-р сарын 26-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын нэгний өдөр хүртэл ТЕГ-ын даргаар томилогдон ажиллажээ.

Түүний намтраас харахад Б.Хурц нь дан ганц тагнуулын байгууллагад ажиллаагүй, монголыг гадаад орчинд төлөөлөх дипломат албанд чамгүй олон жил зүтгэж байсан туршлагатай нэгэн болох нь ойлгогдоно. Энэ мэтийг харсны үндсэн дээр У.Хүрэлсүхийн Засгийн газар түүнийг БНСУ-д суух элчин сайдаар томилуулах санал гаргасан болов уу.  

Монголын төр 2012 онд тухайн үеийн Тагнуулын дарга Р.Болдыг Австрали улсад суух элчин сайдаар томилж байсан түүхтэй аж. Тэгэхээр Б.Хурцад өгсөн энэ удаагийн томилолт бол шинэ зүйл биш уламжлал шахуу болсон томилгоо гэдэг харагдаж байгаа ю