2024 оны 02 сарын 26
Мэдээ, мэдээлэл
Дархан хотод гурван ихэр хүүхэд мэндэлжээ

Дархан сумын 10 дугаар багийн иргэн Ч.Сутайхайрханы гэргий Ё.Тунгалаг 5 дугаар сарын 5-ны өдөр амаржиж 3 ихэр хүүхэд төрүүлжээ. Түүний 2 дахь төрөлт бөгөөд 2 охин 1 хүү төрүүлж тэд дөрвөн хүүхдийн аав, ээж боллоо. Том хүү С.Орчлон нь 3 дугаар ангийн сурагч ажээ.

 

Ихрүүдийн ээж Ё.Тунгалаг нь Улаанбаатар хотын Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн амаржих тасагт амаржиж, хүүхдийн сувилалд сувилуулж байгаад 5 дугаар сарын 31-ний өдөр Дархандаа ирсэн тул 10 дугаар багаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Батболд, П.Юра, сумын ИТХ-ын төлөөлөгч П.Ихбаяр, Жаргалсүрэн болон багийн ИНХ-ын дарга Т.Мөнхбат, багийн Засаг дарга Б.Батсуурь нар Ч.Сутайхайрханыд зочилж, хүндэтгэл үзүүлэн нярай хүүхдүүдэд хэрэгцээтэй бүтээгдэхүүнүүдийг бэлэглэсэн юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.