2025 оны 02 сарын 15
Мэдээ, мэдээлэл
О.Баасанхүү: Н.Энхбаяр дарга маань хайр даахгүй байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Таныг сүүлийн үед намынхаа дарга Н.Энхбаяртай түнжин хагарлаа гэх мэдээлэл цацагдаж байна. Нээрээ ч МАХН хоёр хуваагдсан дүр зураг ажиглагдаад байна?

-Хоёр хуваагдаагүй. Харин хоёр хуваах сонирхол МАХН-ын дарга Н.Энхбаярт байна. Тэр хүн хайр даахгүй байна. МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэлмэгдэж байна, улстөрийн эрхээ эдэлж чадахгүй байна гэж МАХН-ын гишүүд чадлаараа тэмцсэн, зүтгэсэн.  Гэтэл энэ үйлдэл нь эргээд МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрийгөө хаан гэж ойлгохоор хэмжээнд хүрсэн байна. Намын гишүүдийн зүгээс намын ИХ хурлаа хийе гэсэн санал гаргасан. Түүнийг нь л УИХ-ын гишүүн О.Баасанхүү намыг хоёр хуваах гээд байна гээд байхгүй юу.

-Намын гишүүд ямар учраас Их хурлыг хуралдуулах гэж байгаа вэ. Ер нь жилд хэдэн удаа хуралдуулдаг юм бол?   

-МАХН анх 2011 оны нэгдүгээр сарын 28-нд Онц Их хурлаа хуралдуулж, зургадугаар сард Улсын дээд шүүхээс албан ёсоор бүртгэлээ авч байсан. Дүрэм журмынхаа дагуу Бага чуулганы 139 хүн дараагийн Их хурал хүртэл хүчин төгөлдөр байх ёстой. Өнгөрсөн хугацаанд Бага хурал 20 удаа хуралдсан байна. Гэтэл анхны гишүүдээ дүрмийн бусаар бүгдийг нь сольчихсон байна. Сүүлдээ энэ үйлдэл нь бүр хэтэрч 21 аймагт намын дарга томилсон байгаа юм. Ингэхдээ аймгийн намын даргаар томилогдсон хүмүүс нь намын гишүүдийг хуралдуулсан болгож зохиож, өөрсдийгөө сонгогдсон гэж баталгаагуулах гэж яваад байна. Аймгийн намын даргыг нэг хүн томилж байна гэдэг чинь энэ нам ардчилалгүй, гишүүдээсээ татгалзаж байгаагийн илрэл. Үүнийг л эгэл жирийн гишүүд эрс эсэргүүцэж, намын их хурлыг хуралдуулах гээд байгаа. МАХН-ын хамгийн дээд байгууллага бол намын Их хурал байдаг. Гэвч эгэл жирийн гишүүд 2013 оноос хойш Их хурлыг хуралдуулах хүсэлт гаргасан ч өнөөдрийг хүртэл хуралдаагүй байна. Дүрмийн дагуу хоёр жилд нэг удаа ээлжит Их хурлыг хуралдуулах ёстой.

-МАХН-ыг нэг хүний нам гэдэг. Тиймээс ч жирийн гишүүдийн зүгээс намын даргаа шинээр сонгох хүсэлтэй байгаа байх?

-МАХН-ыг нэг хүний нам, гэр бүлийн нам гэж ард түмэн шүүмжилдэг. Энэ шүүмжлэлийг намын гишүүд авч үзэх ёстой. Намын дарга 4-өөс дээш удаа улиран сонгогдохгүй гэсэн дүрэм байгаа. Гэтэл үүнийг намын Их хурлыг хийлгүйгээр өөрчилж байгаа гэх мэдээлэл байна. Уг нь намын дүрмэнд намын дүрмийг зөвхөн намын Их хурлаар өөрчилнө гэж заасан байгаа. Гэтэл Улсын дээд шүүхэд материал хүргүүлсэн байна. 

-Намын даргыг 4-өөс дээш удаа улиран сонгохгүй гэдгийг өөрчлөхөөр үү?

-Би материалтай танилцаж амжаагүй байна. Гэхдээ тийм мэдээлэл