2024 оны 11 сарын 04
Мэдээ, мэдээлэл
“Араатан” гэх нэртэй дууг цахим хуудсаас устгуулах арга хэмжээ авч эхэлжээ

“Араатан”гэх нэртэй аймшигтай үг хэллэгтэй дуу олон нийтийн сүлжээгээр саяхан цацагдсан билээ. Уг  дууны үгэнд “Би дараагийн охиныг араандаа хийгээд зуучихсан байгаа, өмнөхийг нь шуудайнд хийгээд нуучихсан байгаа”, хүчирхийлнэ, эзэмдэнэ, ална гэсэн үгнүүд цөөнгүй байсан ажээ.  Тэгвэл Цагдаагийн ерөнхий газраас энэ дууг сонссон иргэд айдаст автаж маш их жийрхсэн, мөн бага насны хүүхэд болон төрсөн нялх биетэй ээжүүдийн сэтгэл зүй болон нийгэмд сөрөг нөлөө үзүүлэх, гэмт хэргийн үйлдлийн арга заасан, өдөөн турхирсан хэмээн үзэж Зөрчлийн хэрэг нээсэн байна. Ингэхдээ уг дууг дуулсан н.Гомбосүрэн болон дууны үг бичсэн гэх залуусыг дуудан уулзаж хуулийн дагуу арга хэмжээ авахаар болжээ. Мөн дууг цахим хуудас болон Youtube-ээс устгуулах арга хэмжээг авч байна хэмээн мэдээллээ. Харин үүнд дургүйцсэн дуучин залуу олон нийтийн цахим сүлжээгээр “Хэн ч намайг зогсоож чадахгүй” хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн байна.


URL: http://www.fact.mn/355751.html 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.