2024 оны 07 сарын 13
Мэдээ, мэдээлэл
Анхдугаар чуулганыг Д.Рэгдэл даргалан хуралдуулна

Монгол Улсад байнгын ажиллагаатай 9 дэх удаагийн парламент 126 гишүүнтэй бүрдэж буй. Парламентын анхдугаар чуулганыг хамгийн ахмад гишүүн нээн хуралдуулаг хуультай.

Тодруулбал, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд 22.3-т Анхдугаар чуулганы хуралдааныг Улсын Их Хурлын даргыг сонгох хүртэл тухайн сонгуулиар сонгогдсон насаар хамгийн ахмад гишүүн даргална” гэж заасны дагуу шинэ парламентад сонгогдсон гишүүдээс хамгийн ахмад нь болох Д.Рэгдэл даргалж хуралдуулна. Анхдугаар чуулганы хуралдаан өнөөдөр 10:00 цагт нээж, парламентад шинээр сонгогдсон 126 нэр дэвшигч УИХ-ын гишүүний тангаргаа өргөх юм.

Дашрамд сануулахад, ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл нь УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд МАН-ын жагсаалтын дөрөвдүгээрт нэр дэвшин сонгогдоод буй юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.