2024 оны 12 сарын 11
Мэдээ, мэдээлэл
Филиппиний Сэбу хотын цагдаагийн газарт баривчлагдсан Т.Бадамжунайг шилжүүлэн авах ажиллагаа явагдаж байна

Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “5Ш” ажиллагааг явуулж буй. Тэгвэл "Шувуу" ажиллагааны хүрээнд УИХ-ын гишүүн, сайд асан Т.Бадамжунайг Монголд авч ирэх хэлэлцээрийг яг одоо хийж байгаа аж.

Тодруулбал, эх сурвалжийн мэдээлж буйгаар Т.Бадамжунайг Филиппин улсын Сэбу хотын цагдаагийн газарт 30 хоногийн хугацаатай баривчлан саатуулаад байна. Яг одоо АТГ-ын дэд дарга Г.Азжаргал болон Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболд тэргүүтэй хуулийн байгууллагынхан шилжүүлэн авах хэлэлцээрийг хийж байгаа аж.

Эргэн сануулахад, Т.Бадамжунай нь 2018 оны арванхоёрдугаар сарын эхээр автомашинаар хил давсан. Түүнээс хойш эх орондоо эргэж ирээгүй байгаа юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.