2024 оны 10 сарын 13
Мэдээ, мэдээлэл
Анагаах ухааны доктор Ж.Амарсанаа : Ухань хотод сайн дурын эмчээр ажиллана

Эрүүл мэндийн дэд сайд асан, Анагаах ухааны доктор Ж.Амарсанаа Ухань руу сайн дурын эмчээр явахаар болсон тухайгаа өөрийн цахим хуудасдаа бичжээ.

Ж.Амарсанаа эмч “2020 сарын 02-р сарын 02-нд шинэ коронавирусийн голомт (2019-nCoV) БНХАУ-ын Ухань хот руу сайн дурын эмчээр явахаар боллоо. “2019-nCoV вирусийн голомтод хамтдаа баг болоод сайн дурын эмчээр ажиллах, залуу, эрүүл чийрэг эмч нар байвал яаралтай холбогдоно уу? хэмээн бусдыгаа уриалахын зэрэгцээ бид зөвхөн вирусийн тархалттай тэмцэх нь гал унтраах төдий ажиллагаа юм. Харин тухайн вирусийн голомтыг устгахад, тангараг өргөсөн эмч хүний хувьд өөрийн мэдлэг, чадвараараа хувь нэмэр оруулж, Монгол эмч нар мэдлэг чадвартай, зоригтой, сэтгэлтэй гэдгийг харуулах нь чухал юм” гэжээ.

Мөн тэрбээр БНХАУ нь манай улсын мөнхийн хөрш төдийгүй Олон улсын давцанд найдвартай түнш маань байсаар ирсэн билээ. Зовох цагт нөхрийн чанар танигддаг гэдэг. Монгол хүний тусч, нөхөрсөг, аюул тулгарахад нөхрөө хаядаггүй зан чанарыг илэрхийлж, 2019-nCoV вирусийн халдвар авсан хятад болон бусад улсын иргэдийг эмчилэхэд Олон улсын эмч, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах нь эмч хүний үүрэг гэж боддог.

Хэрэв Ухань хотод сайн дурын эмчээр ажиллах явцдаа коронавирусын халдвар авбал тухайн бүс нутагтаа бүрэн төгс эмчлүүлж дуусаад ирэх болно. Мэдээж ийм тахлын үед БНХАУ хэрхэн ажиллаж байгааг харж ажиглахад сурах зүйл ч их байх биз ээ” хэмээн бичжээ.

https://updown.mn/108538.html

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.