2024 оны 12 сарын 07
Мэдээ, мэдээлэл
ЭЕШ өгөхөөр явж байсан хүүхдүүд амиа алджээ

Ерөнхий боловсролын сургуулийн Элсэлтийн Ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэлж байна. Үүнтэй холбогдуулан хөдөө орон нутгийн хүүхдүүд аймаг, сумынхаа төвд очиж шалгалтаа өгөх юм. 

Тэгвэл шалгалт өгөхөөр явж байсан хүүхдүүд осолд орсон харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Сайншандаас Замын-Үүд рүү явах замын 466-р шонгийн хажууд “Норд бенз”  автомашинтай, “Соната” автомашин мөргөлдсөн байна. Ослын улмаас жолооч Дархан-Уул аймгийн харъяат 31 настай эрэгтэй Б, жолооч Сайншанд сумын харъяат 49 настай М, Замын-Үүд сумын харъяат 18 настай эрэгтэй Д, Сайншанд сумын харъяат 18 настай эрэгтэй Б нийт 5 хүн  нас баржээ. Харин Дорноговь аймгийн харъяат 17 настай эрэгтэй Т,  17 настай эрэгтэй Г нар гэмтэн эмнэлэгт хүргэгджээ. Ослын шалтгааныг тодруулахаар аймгийн цагдаагийн хэлтэс ажиллаж байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.