2024 оны 04 сарын 25
Мэдээ, мэдээлэл
Улсын хэмжээнд зургаан түймэр асч байна

Улсын хэмжээнд Архангай, Дархан-Уул, Хөвсгөл, Сэлэнгэ, Завхан, Булган зэрэг нийт зургаан аймгийн хэд хэдэн сумын нутаг дэвсгэрт түймэр ассаар байна. Түймрийг унтраахаар Онцгой байдлын алба хаагчид, орон нутгийн иргэдийн иргэдтэй хамтран ажиллаж байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл  тосгоны “Тайлч” гэдэг газар гарсан түймрийг энэ сарын 28-нд тус сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагчид хүлээлгэн өгсөн. Харин одоогийн байдлаар орон нутгийн дөрвөн иргэн цурмыг манаж байгаа аж.

Түүнчлэн Булган аймгийн Орхон сумын Халиун  багийн “Нарийны гол” гэдэг газар гарсан түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 12 иргэн, нийт 24 хүн, хоёр техник хэрэгсэлтэй ажиллаж, бүрэн унтраан багийн Засаг дарга, Байгаль хамгаалагч нарт хүлээлгэн өгчээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.