2024 оны 12 сарын 14
Мэдээ, мэдээлэл
С.Одонтуяа: - Хүүхдүүдээ аз жаргалтай байлгах нь бидний үүрэг шүү дээ

Монголын Скаутын холбооноос зохион байгуулж өнгөрсөн сарын 25-30-ны өдрүүдэд Найрамдал зусланд болсон үндэсний VI-р Жэмборид 21 аймаг, 9 дүүргийн 1500 гаруй хүүхэд хамрагдсан томоохон арга хэмжээ болсон юм. Хүүхэд багачуулыг зөв хүн болж төлөвших, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд скаутчуудын энэ арга хэмжээ чухал ач холбогдолтой юм.

Энэ удаагийн Жембори хүүхдийн инээд хөөр цалгисан оюундаа мэдлэг нэмсэн, амьдрахуйн ур чадвараа сорьж туршлагаа солилцсон, боловсрол мэдээлэлээ хуваалцсан сайхан арга хэмжээ болсон. Хүүхдийн хүмүүжил боловсролд чухал нөлөө үзүүлдэг энэхүү арга хэмжээний үеэр БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа, БГД-ийн ИТХ-ын дарга Г.Энхболд нар футболк, малгайгаар скуатчуудыг гоёж хүүхэд ахуй насаа эргэн дурслаа. Энэ үеэр БГД-ийн Засаг дарга С.Одонтуяатай уулзаж арга хэмжээний талаарх сэтгэгдлийг нь сонссон юм. Тэрбээр, -Хүүхдүүдийн хувьд сэтгэлд нь хоногшсон, хамгийн сайхан арга хэмжээ скаутуудын энэ цугларалт болдог юм. Манай дүүргээс 150 скаут, 5 багш, 5 сайн дурын ажилтан гэсэн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа. Бид хүүхдийн төлөө арга хэмжээ амжилттай зохион байгуулж, туслаж дэмжсээр ирсэн. Хүүхэд бол ирээдүй. Хэзээ ч будангуй, бүрхэг ирээдүйг хүн хүсэхгүй шүү дээ. Аз жаргалаар дүүрэн өнгөрүүлэх нь бидний үүрэг шүү дээ. 

Миний хүү Unenburen Ulziiburen-гийн маань том хүү, манай анхны ач Unentsogt Unenburen маань миний тавьсан саналыг хүлээн авч, мөн найзуудаа уриалан Скаутын 5 хоногийн цугларалтанд оролцсонд би туйлын их баярлав. Гэрт байхаар гар утаснаас салахгүй юм. Эргэж очиход майхандаа оруулан тал талаас их л зүйлс хуучилж байна. Бороо ороод даарсан л гэнэ, хааяа өлсдөг л гэнэ... Энэ чинь л амьдрал шүү дээ гэж би хүүдээ учирлав. Хоолны сорилт шалгалт өгөх гээд тахианы мах шарж, будаа агшаасан чинь будаа нь жаахан нялцайгаад, тахиа нь их амттай болсон гэх мэт олон зүйл хийж сурчээ. Формын цамцан дээрх логог хүүхдүүд өөрсдөө зүү утсаар оёсон гэнэ. Пицца аваад очтол гаднаас хоол оруулдаггүй гээд багш нарт нь жаахан зэмлүүллээ. Тэнд байгаа хүүхдүүд бүгд л хөтөлбөртөө сэтгэл хангалуун байлаа.

...Скаутуудын Үндэсний Жэмбори нь дөрвөн жилд нэг удаа зохиогдож, хүүхдүүд майхангаа өөрсдөө барьж, өөрийн болоод найз нөхдийнхөө аюулгүй байдлыг хангах, эрсдлээс урьдчилан сэргийлэх, гамшиг ослоос хэрхэн өөрийгөө хамгаалах, амьд үлдэх арга, цахим орчны аюулгүй байдлыг хангах, хүүхэд хамгаалал, эрх үүргийн талаарх олон талын мэдээллүүдийг авч байгаль эхтэйгээ зөв харилцахад сурдаг аж.

Yag.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.