2024 оны 11 сарын 04
Мэдээ, мэдээлэл
ХСИС-ИЙН СОНСОГЧИД ДЭЭРМИЙН ГЭМТ ХЭРЭГ ИЛРҮҮЛЖЭЭ

Хууль сахиулахын их сургуулийн сонсогчид дээрмийн гэмт хэргийг илрүүлжээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр “Баянбүрд” зочид буудлын урд явж байсан Хөвсгөл аймагт оршин суух Б.Б-ийн гар утсыг Төв аймгийн харьяат Ш, БЗД-ийн харьяат Т нар согтуурсан үедээ айлган сүрдүүлж дээрэмдсэн байна. Уг хэргийг Хууль сахиулахын их сургуулийн эчнээ 351-р дамжааны сонсогч, цагдаагийн ахлагч Д.Болорбаяр, сонсогч Т.Рэнцэнбадам нар шуурхай илрүүлэн харьяа Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.