2024 оны 11 сарын 14
Мэдээ, мэдээлэл
ОЮУНЫ ХУЛГАЙ ГЭДЭГ ХАЛААСНЫ ХУЛГАЙГААС ДОЛООН ДОР

Хүний олон жилийн хөлс, хүч гаргаж хийсэн бүтээлийг оюуны бүтээлийг хулгайлан гэдэг бол халаасны хулгайгаас долоон дор. Өөрөөр хэлбэл хүний оюуны охь шимээс шимэгчилж, сорох замаар алдар нэр, бизнес олж амьдарна гэдэг нэг удаагийн гар утас туусантай харьцуулахын аргагүй хөгийн зүйл юм.

“Оюуны өмчийн тухай хууль” манайд бий. Заалтууд нь ч сүрхий хатуу, оюуны өмчийн хулгай хийсэн нь нотлогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 250 дахин нугалж торгох, 6 сараас 3 жил хүртэл хорих ялтай. Гэтэл хэрэгжиж байгаа нь үгүй.

“Фантастик” продакшны уран бүтээлч залуус Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд багагүй хувь нэмрээ оруулж буй. Олонд үнэлэгдсэн чанартай уран бүтээлүүдээрээ үзэгчдийн мэлмий хийгээд сэтгэлийг баясгадаг тэдэнд нэгэн том зовлон бий. Энэ бол уран бүтээлээ хулгайд алдах. Олон сар нойр хоолгүй, оюун бодлоо чилээн байж гаргасан уран бүтээлийг нь зөвшөөрөлгүй хуулбарлан олшруулж олонд тарааж, уран бүтээлийг нь үнэгүйдүүлж буй этгээдүүдэд урам нь хугарч буйгаа илэрхийлсэн тэд зохих арга хэмжээгээ авахаар болжээ.

Хамгийн сүүлд гаргасан “Байтаг богд” УСК нь мөн хулгайд алдагдсанд “Фантастик” продакшны захирал Б.Тамир “Би мэдэж байгаа, санаа тавьж хэлж байгаа хүмүүст баярлалаа. Хамаг урам хугарчихлаа. Анхааруулж хэлсэн. Цагаа тулахаар бүгд уйлж амьдрал ярьдаг шүү” хэмээсэн байна. Өмнө нь хэд хэдэн удаа бүтээлээ ийн алдаж байсан тэд зохих хариуцлагыг нь хүлээлгэж байсан бөгөөд манай улсад зохиогчийн эрхийг хамгаалах хууль тэр бүр хэрэгждэггүй хэмээн уран бүтээлчид гомдоллох нь элбэг. Тэд сошиал орчинд тарж буй өөрсдийн уран бүтээлийг олон нийтийг үзэхгүй байхыг санал болгосон бөгөөд ийн оюуны өмчийг зөвшөөрөлгүй тарааж буй иргэдийг өөхшүүлэхгүй байхыг мөн хүссэн байна.

28468495_2286418678251726_5043196312012417822_n Оюуны хулгай гэдэг халаасны хулгайгаас долоон дор
 
36766532_2376803169213276_2364717995705499648_n Оюуны хулгай гэдэг халаасны хулгайгаас долоон дор

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.