2024 оны 04 сарын 20
Мэдээ, мэдээлэл
ЦАХИМ БҮРТГЭЛ ДУУСАХАД ГУРАВ ХОНОГ ҮЛДЛЭЭ

Цэцэрлэгийн цахим бүртгэл өнгөрсөн сарын 25-наас албан ёсоор эхэлсэн.

Тэгвэл бүртгэл энэ долоо хоногт буюу ирэх пүрэв гарагт дуусах бөгөөд цэцэрлэгийн бүртгэлийг албан ёсоор хаах аж.

Тиймээс хүүхдээ бүртгүүлж амжаагүй эцэг эхчүүдийг яаралтай харьяа дүүргийн цэцэрлэгт цахимаар орж бүртгүүлэхийг албаны хүмүүс сануулж байна.

Нийслэлийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар төрийн болон төрийн бус өмчийн 672 цэцэрлэгт 114 мянга гаруй хүүхэд хамрагдах төлөвтэй байгаа аж. 

Дашрамд дуулгахад, шинээр элсч байгаа болон ЕБС-ийн нэгдүгээр ангид элсч буй хүүхдүүд ч цагаан хорхой, шээсний шинжилгээ өгөх ёстой бөгөөд харьяа дүүргийн өрхийн эрүүл мэндийн төв болон дүүрэгтээ хандаж өгөх ёстой гэв.

О.Сайхан
Оллоо.mn 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.