2024 оны 11 сарын 04
Мэдээ, мэдээлэл
Эрчим хүчний гудамжны замыг хаана

Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг Эрчим хүчний гудамжийг Ажилчны гудамжтай холбох авто замын ажил хийгдэх тул дээрх чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 06:00 цагаас 8 дугаар сарын 14-ний өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд түр хязгаарлахаар боллоо.

Иймд иргэд, жолооч нар дээрх чиглэлээс бусад буюу Сонсголонгийн зам болон төв замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Энэ үеэр Замын цагдаагийн алба хаагчид хөдөлгөөнд зохицуулж ажиллах тул жолооч та алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, хөдөлгөөнд соёлтой оролцоорой.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.