2024 оны 07 сарын 13
Мэдээ, мэдээлэл
"Эко констракшн" далан дотор зөвшөөрөлгүй барилга барьж байна

Далан дотор зөвшөөрөлгүй барилга барих гэж байсан "Эко констракшн"-ы үйл ажиллагааг түр зогсоолоо. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдөр БЗД-ийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр дунд голын далан дотор "Эко констракшн" барилга барихаар үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Ингэхдээ ямар ч зөвшөөрөлгүйгээр барилгаа эхлүүлсэн байна. Тиймээс Геодези, Усны барилга байгууламжийн газрын албан хаагчид шуурхай очиж, цутгалт хийх хэв хашмалыг нь хурааж авсан аж. Улмаар өнөөдөр цагдаа болон мэргэжлийн хяналтын албан хаагчдыг байлцуулж байгаад буулгахаар болжээ.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид эргэн хүргэх болно. 

Б.Анир 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.