2024 оны 12 сарын 11
Мэдээ, мэдээлэл
"Зөвхөн картаар үйлчлүүлье" аяны хүрээнд иргэдэд карт бэлэглэлээ

Өчигдөр буюу долоодугаар сарын 3-ны өдөр “Аэромонголиа ХХК”-ийн нислэг зохицуулалтын албанаас санаачлан, “Сити баз консалтинг” ХХК-тай хамтран зохион байгуулсан сайн үйлсийн аян амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Улаанбаатар смарт цахим карт нь худалдаалах цэгүүдэд 3600 төгрөгний үнэтэй. Иймээс энэхүү картыг нийслэлийн захын дүүрэг, хороололд оршин сууж буй амьдралын түвшин доогуур иргэд төдийлөн худалдан авах боломжгүй байдаг. Тиймээс энэ удаагийн сайн үйлсийн аяны зорилго нь автобусны смарт карт худалдан авах боломжгүй иргэдэд карт үнэгүй бэлэглэж, цаашид зөвхөн картаар зорчих боломжийг олгон, иргэдийг бэлэн мөнгөөр зорчихгүй байхыг уриалахад оршиж байгаа юм байна. Аяны хүрээнд өнөөдөр нийт 1000 төгрөгөөр цэнэглэсэн 20 том хүн, 10 хүүхдийн картыг Яармаг, Нисэхийн автобусны буудлуудаар явж, хэрэгтэй хүмүүст нь олголоо.



Иргэдэд смарт карт бэлэглэх үйл ажиллагаанд “Аэромонголиа ХХК” Нислэг зохицуулалтын хэлтсийн ээлжийн ахлахууд болох Б.Отгонжаргал Ч.Наранчимэг болон “Сити баз консалтинг” ХХК-ийн ажилтнууд оролцлоо.




 






24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.