2024 оны 04 сарын 20
Мэдээ, мэдээлэл
Захиралдаа зодуулсан гэх бүсгүй амиа хорлосон хэрэг гарчээ

Энэ сарын 5-ны өдөр 22 настай залуу бүсгүй амиа хорлосон эмгэнэлт хэрэг гарсан талаар “medee.mn” сайт мэдээлжээ. Тодруулбал, 1995 онд төрсөн, 22 настай бүсгүй байшингийн дээвэр дээрээс үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.

Талийгаач бүсгүй Нарны хорооллын ...р байрны 16-р давхараас даваа гарагийн орой 16:00 цагийн үед унаж амиа алдсан хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж. Бүсгүй амиа хорлохоосоо өмнө манай захирал намайг зодлоо хэмээн цагдаад гомдол мэдүүлж, улмаар хэргийг шалгаж байхад ийм явдал болжээ.

Тэрбээр, нэгэн компанид захирлын туслахаар ажилладаг байсан аж. Харин зодсон гэх цагдаа тийм асуудал байхгүй. Бүсгүй ажилдаа ирэхдээ урд шөнө бааранд хүнд зодуулсан гэж ярьсан гэсэн мэдүүлэг өгсөн байх юм. Бүсгүйн өгсөн мэдүүлгээс захирлын өгсөн мэдүүлэг зөрсөн  учраас асуудлыг тодруулахаар ажиллаж байхад ийм явдал болсон аж.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.