2024 оны 05 сарын 19
Мэдээ, мэдээлэл
Д.Оюунхорол: Хүүхэд гэртээ байхаараа өдөржин идэж уудаг юм байна

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Гамшгаас хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэв. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Гамшгийн тухай хуулийг Цар тахлын эсрэг хуультай уялдуулах нь зүйтэй байх. Цар тахлын эсрэг хуульд маск зүүгээгүй хүнийг 150 мянган торгоно гэсэн байсан. Үүнийг эргэж харах боломж байна уу. 150 мянган төгрөг бол өнөөдрийн ажилгүй, орлогогүй байгаа үед чангадна. Энэ бол төрийн албан хаагчийн хагас сарын цалингийн 50 хувь. Тиймээс 25-30 мянган төгрөгөөр торгож болохгүй юу гэдэг санал байна. 

Өрх толгойлсон эмэгтэйчүүд, олон хүүхэдтэй ээж нар, орлого нь буурсан өрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүмүүнлэгийн, тусламжийн арга хэмжээ авах зайлшгүй шаардлага байна. Хүүхэд сургууль, цэцэрлэгт явж байхдаа үдийн цай, хоол иддэг байсан. Гэтэл хүүхэд гэртээ байхаараа өдөржин идэж уудаг юм байна. Тийм учраас гэр бүлийн зардал маш их хэмжээгээр нэмэгдэж байна. Үүнийг төрөөс гаргаж байгаа хуулиараа зохицуулах саналтай байна" гэлээ. 

 

https://shuurhai.mn/n/9723

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.