2024 оны 04 сарын 20
Мэдээ, мэдээлэл
Ж.Мөнхбат: Иргэний үүргээ биелүүлж АТГ-т мэдүүлгээ өглөө

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нүүрсний гэх хэрэгт нэр холбогдож, гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлт гаргасан. Түүний хүсэлтийг УИХ хүлээж авч гишүүнээс нь чөлөөлөөд буй. Мөн тэрээр ээжийнхээ биеийг эмчлүүлэх шаардлага тулгарсан тул гадаад руу явсан билээ. Тэгвэл тэрээр эх орондоо ирж АТГ-т мэдүүлэг өгсөн байна. Энэ тухайгаа өөрийн цахим хуудастаа, "УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж ямар нэгэн эрх дарх, хамгаалалтгүйгээр, Монгол Улсын жирийн иргэний хувиар АТГ-т очиж хуулийн дагуу тайлбар мэдүүлгээ өгөөд, иргэний үүргээ биелүүлээд явж байгаа.

Намайг гадаад руу зугтаасан, оргон зайлсан гэх мэт гүтгэлэг их явсан. Шударга үнэн тогтоогдоно гэдэгт итгэлтэй байна.
Ээжийгээ эмчлүүлж, аавыгаа сахиж байгаа хүндхэн үед хувь хүний өвчин зовлонгоор улстөр битгий хийгээсэй л гэж хүсэх юм даа.." гэж бичжээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.