2024 оны 04 сарын 26
Мэдээ, мэдээлэл
Эмэгтэй дээд лигийн аваргаар “Улаанбаатар Амазонс“ баг тодорлоо

Сагсанбөмбөгийн 2023 оны дээд лигийн аваргууд тодорлоо. Тодруулбал, Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн 2022-2023 оны улирлын эрэгтэй аварга багаар "Эрдэнэт Майнерс" баг шалгарав. Харин "Уурхайчид" шийдвэрлэх дөрөв дэх тоглолтод "Тэнүүн Өлзий Металл" багийг 88:85-аар буулган авснаар цувралыг 4:0 болгож лигийн аваргаар анх удаагаа тодорлоо.

Түүнчлэн Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй дээд лигийн финалын цувралын тав дахь тоглолт өчигдөр болж тоглолт 79-65 харьцаагаар "Улаанбаатар Амазонс" аваргын цомыг хүртлээ. Энэ жилийн дээд лигт 3х3 сагсөнбөмбөгийн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан тоглодог ах, дүү сагсчид болох О.Энхбаатар, О.Хулан нар аваргын цом өргөөд байна. Мөн О.Хулан үнэ цэнтэй тоглогчоор шалгарав.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.