2024 оны 05 сарын 02
Мэдээ, мэдээлэл
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж онгон дагшин газраас алт олборлодог уу?

 

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хэн бүхнийг Шударга байцгаая хэмээн хошгоруулсаар нэлээдгүй юм цөлмөсөн бололтой. 

Тэрбээр Булган аймгийн Тэшиг суманд орших Бүтээлийн нурууг Дархан цаазтай байсныг цуцлуулж, улмаар тус сумын Хужирт гэдэг газарт, Азаргын гол гэх онгон дагшин газраас алт олборлож нэлээдгүй оныг үдэж буй аж. Битүү ой модоор хүрээлэгдэж байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэ сайхан газрыг битүү торон хашаагаар хүрээлж аван, тансаг харш бүхий хаус босгоод жаргаж суудаг гэдгийг Тэшигийнхэн хэлж байна. Тэрбайтугай тус газраа улсын хилчдээр хамгаалуулж байсан гэх мэдээллийг эх сурвалжаас өглөө. Тэрбээр Тэшиг суманд ганцаар очоогүй бөгөөд Бүтээлийн нурууны сайханд С.Баярцогт, Н.Номтойбаяр нар ч хуруу дүрж, С.Баярцогт гэхэд 5, 6 жилийн өмнөөс алт ухаж эхэлсэн гэдгийг нутгийн иргэд баталж байгаа юм.

Нийгмийн толь

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.