2024 оны 10 сарын 12
Мэдээ, мэдээлэл
Жүжигчин Э.ОДБАЯРЫН хэнд ч хэлдэггүй ТАВАН НУУЦ

Цагдаагийн Ерөнхий газар, Монголбанк, Монголын Банкны Холбоо болон арилжааны банкууд хамтран иргэд, олон нийтэд санхүүгийн гэмт хэрэг, залилан, луйвраас сэрэмжлүүлэх зорилгоор “Ятгах тусам нягтал” аяныг хэрэгжүүлсэн. Тэгвэл тус аяны үргэлжлэл болгон "Нягтлах тусам аюулгүй” аяныг ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, МОНГОЛБАНК, ХААН БАНК зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Аяны хүрээнд таны санхүүгийн мэдлэгт хувь нэмэр оруулах үүднээс хамгийн ойлгомжтойгоор видео контентуудыг цувралаар хүргэж байгаа бөгөөд энэ удаа  “Фантастик продакшн”-ны залуу жүжигчин Э.ОДБАЯР өөрийн өдөр тутмын санхүүгийн асуудал дээр баримталдаг хамгийн чухал зарчмуудаа танилцууллаа. Түүний өдөр тутамдаа нууцалдаг таван зүйлийн аль нэг нь хэрэгтэй санагдвал амьдралдаа хэрэгжүүлж үзээрэй.

  1. КАРТЫН ПИН КОД. Зарим худалдааны төвүүдэд пин кодоо хийнэ үү гэж хэлэхийн оронд таны пин код хэд вэ гэж асуудаг. Энэ тохиолдолд би өөрөө хийж өгье гэж хэлдэг. Би санхүүгийн харилцаанд орохдоо бүх төрлийн картын пин кодоо маш сайн нууцалдаг.
  2. АЖИЛ, ТӨЛӨВЛӨГӨӨ, АРГА. Фантастик продакшин кино хийх төлөвлөгөө, ажиллах арга барилаа маш сайн нууцалдаг. Кино хийх ч юмуу ажил хийхэд бусдаас өөр байх нь чухал шүү дээ.
  3. ЦАЛИН, ОРЛОГО. Би авсан цалин, орсон орлогоо нуудаг. Гэр бүлийнхэн маань бол мэдэж байгаа. Найзууд болон гадуур уулзсан хүмүүс их асуудаг боловч би маш сайн нуухыг хичээдэг.
  4. ТОГЛОХ АРГА. Найзууд болон ажлынхан маань чөлөөт цагаараа даалуу тоглох дуртай.  Надад харин хэрхэн хожиж, өөрийн талд эргүүлэх вэ гэдэг нууц арга байдаг. Энийг бүгд мэдэхгүй.
  5. СОШИАЛ НУУЦЛАЛ. Хамгийн сүүлд нууцалдаг зүйл фэйсбүүк, инстаграм зэрэг цахим хаягийнхаа нууц үгийг  маш сайн нууцалдаг. Хувийн чатаар ирсэн линк болон фэйсбүүк орчинд их явдаг “Танд тохирох машин юу вэ?, та дуучин байсан бол хэн байх байсан?, тэдэн онд та тэгнэ?” гэх мэт холбоос линк рүү огт ордоггүй. Зарим холбоос линк руу ороход нэр, нууц үгээ хийгээрэй гэж их асууж байдгийг ТА МЭДЭХ үү. Ийшээ нэвтэрч орсноор та өөрийнхөө сошиал хаягийн нууц үгээ алдаж байна гэж ойлгоорой. Ийм холбоос линкрүү орохоос татгалзснаар та өөрийгөө эрсдэлээс хамгаалах болно.

ВИДЕО:

Иргэн та ч гэсэн санхүүгийн луйвар аливаа эрсдэлээс өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ дараах байдлаар хамгаалаарай.

  • Танихгүй хүнд өөрийн карт болон банкны дансаа хэрэглүүлэхгүй байх
  • Өөрийн дансаар дамжуулан АТМ-с бусдад мөнгө гаргаж өгөх, гүйлгээ шилжүүлэхгүй байх
  • Танил, найз нөхдийн тань фэйсбүүк хаягаас мөнгө зээлэх, шилжүүлэх хүсэлт ирвэл, утсаар лавлан, баталгаажуулж байх
  • Сэжиг бүхий линк, холбоос дээр дарахгүй, эх сурвалжийг заавал нягтлах
  • Танихгүй дугаараас мессежээр код, дуудлага, линк ирвэл дарахгүй байх, бусдад дамжуулахгүй байх 

Санхүүгийн луйвраас сэргийлье!

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.