2024 оны 04 сарын 18
Мэдээ, мэдээлэл
4 настай охин усанд унаж амиа алдлаа

Урин дулаан цаг ирэхээр гол усны аюул эхэлж бага насны хүүхдүүд усанд унаж амиа алдах хэргүүд олон гардаг. Өөрөөр хэлбэл, улирал нь ирсэн энэ үед эцэг эхчүүд хүүхдүүдээ дагуулж голын эрэг орчмоор амарч зугаалж явахдаа хараа хяналт сул орхисноос болж хүүхэд усанд эндэх тохиолдол гардаг билээ.

Өчигдөр гэхэд Архангай аймгийн Жаргалант сумын Эрдэнэ -Уул баг Гялгарын хясаа гэх газар тус сумын харьяат 4 настай эмэгтэй Л голын усанд унаж амиа алдсан мэдээллийг цагдаагийн бүрэлдэхүүн шалгаж байна. Тиймээс урин дулаан цагт, гол усны дэргэд хүүхдүүдтэйгээ явахад анхаарал сайжруулахыг эцэг эхчүүдэд сэрэмжлүүлсээр байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.