2024 оны 03 сарын 04
Мэдээ, мэдээлэл
Нэр дэвшигч Х.Баттулга Баян-Өлгийн үйлдвэрлэгчдийг сайшаалаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга өнөөдөр эх орны баруун хязгаарт суух Баян-Өлгий аймагт ажиллаж байгаа билээ. Тэрбээр иргэдтэй уулзалт хийснийхээ дараа Өлгий хотын худалдааны төвөөр орж, худалдаа арилжаа хийж буй Казах түмэнтэй уулзлаа.
 
Худалдааны төвтэй танилцах үеэрээ нэр дэвшигч Х.Баттулга казах түмний үндэсний хөгжим болох домбор худалдан авсан юм. Мөн УИХ-ын гишүүн Д.Муратын хамтаар домбор тоглож, сонирхууллаа. Энэ үеэр Казах хүн бүрийн тоглож чаддаг домбор хөгжмийг сайн сурах авьяас байгааг худалдагч нь хэлж, баяр хүргэж, дэмжихээ илэрхийллээ.
 
 
Түүнээс гадна хутга, малгай гээд цөөнгүй эд зүйл худалдаж авсан юм. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга аймаг бүрт худалдааны төвөөр нь зочилж, худалдаа эрхлэгчидтэй уулзаж байгаа. Гол зорилго нь тухайн аймагт үндэсний үйлдвэрлэл эрхэлж, түүнийгээ иргэдэд борлуулах үйл ажиллагаа газар дээрээ ямар байгаа эсэхийг харах юм. Харамсалтай нь, ихэнх аймгийн худалдаа эрхлэгчид урд хөршөөс импортолсон бараа бүтээгдэхүүн зарж байсан. Харин  Баян-Өлгийн ард түмэн өөрсдийн үйлдвэрлэсэн, үндэсний онцлогийг шингээсэн, уран хатгамлын соёлыг хадгалсан бараа бүтээгдэхүүн урлан худалдаж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
 
Ардчилсан намын сонгуулийн төв штаб

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.