2024 оны 05 сарын 20
Мэдээ, мэдээлэл
Булган хайрханы их тахилга болж байна

Архангай аймагт сайн сайхныг бэлгэдэгч хэмээн үздэг Майдар бурхан эргэх ёслол болон Булган хайрхан уулын тахилга өнөөдөр болж байгаа бөгөөд маргааш дуусна. 

Өнөөдөр Майдар бурханаа сүйх тэргэнд залж, дөрвөн зовхист хөдөлгөн, Часүм уншин, Түй мандал өргөж, төрийн долоон эрдэнэ, Өлзийт найман тахил, Зажид найман тахил тэргүүтэй 23 зүйлийн эрдэнийг өргөх юм байна.

Харин маргааш буюу зуны эхэн сарын шинийн 3-ны өглөө Булган хайрхан уулын тахилгыг аймгийн төвөөс урагш таван км-ийн зайд буй Сангийн толгой дээр зохион байгуулах аж. Булган хайрхан уулыг тахих ёслол сүүлийн жилүүдэд тасарсан ч өнгөрсөн жилээс ёс журмын дагуу тахидаг болжээ. Энэ үеэр Архангай нутгийн уугуул иргэд уул усандаа мөргөж, сүү цагаан идээнийхээ дээжийг өргөж сүслэн залбирдаг. Энэ өдөр бэсрэг наадам, “Заяын хүрээ” бурханы шашны өнгөрсөн, одоо, ирээдүй эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах юм байна.

                                                                                                                                                                                                            Б.ЦЭЛМЭГ

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.