2024 оны 02 сарын 26
Мэдээ, мэдээлэл
Эзэнгүй айл ухаж, хүн шархдуулсан хэрэгтнүүдийг шалгаж байна

Урин дулаан цагт орон байрны хулгай улам гаардаг талаар цагдаагийнхан мэдээлж байна. Учир нь айлууд гэрээ түгжээд олон хоногоор амралт зугаалга гээд явсан хойгуур гэрийг нь ухаж эд зүйлсийг нь хулгайлж зарж борлуулах хэрэг их гардаг байна. Тухайлбал, эзэнгүй айл тонож, улмаар зөрчлийг мэдээлсэн иргэнийг шархдуулсан этгээдүүдийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс илрүүлэн шалгаж эхэлжээ.

Тодруулбал, тус дүүргийн Бэлхийн эцэст “Хадат вилла” зуслангийн орчимд айлаас зурагт, хүүхдийн тэрэг, барилгын цахилгаан багаж зэрэг зүйлсийг ах дүү хоёр болох М, 52 настай Ц нар хулгайлжээ. Үүнийг цагдаагийн байгууллагад мэдээлсэн иргэн Ц-г тэд гэмтээгээд хэргийн газраас зугтаажээ. Цагдаагийн байгууллагын эх сурвалжийн хэлснээр сэжигтэн Ц нь өмнө хулгай, танхайн хэргээр ял эдэлж байгаад суллагдсан нэгэн гэнэ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.