2024 оны 03 сарын 04
Мэдээ, мэдээлэл
Чацарганы баярт очиж “Хуба хаяа”-г мөчрөөс нь амтлаарай

Эрүүл органик бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг "ХУБА ХАЯА” үйлдвэрийнхэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг чацарганы баяраа найм дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Баяр энэ сарын 10-ны ням гаригт Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Чингис хааны морьт хөшөө бүхий цогцолбороос хойш дөрвөн км-т байрлах "Хаан жимс” жуулчны баазад болох бөгөөд баярт оролцсон хүн бүр "ХУБА ХАЯА”-г мөчрөөс нь амтлах боломжтой юм.

Чацарганы баярт очиж “Хуба хаяа”-г мөчрөөс нь амтлаарай

Энэ удаагийн чацарганы баярт оролцохоор ирсэн зочид "Хуба хаяа” гэх нэрний утгыг тайлбарлаад, эсвэл хаан жимс гэгддэг чацаргана жимстэй ижил өнгийн хувцас өмсч ирснээрээ дархлаажуулах, тамиржуулах, залуужуулах үйлчилгээтэй эрүүл органик "ХУБА ХАЯА” бүтээгдэхүүнийг бэлгэнд авах боломжтой гэдгээрээ энэ жилийн чацарганы баяр онцлог юм байна. Цэвэр агаарт эрүүл органик бүтээгдэхүүнийг мөчрөөс нь амталж, урлагийн тоглолт, уралдаан тэмцээн зэрэг олон сонирхолтой зүйлийг нэг дор мэдрэх чацарганы баярт та бүхнийг урьж байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.