2024 оны 12 сарын 14
Мэдээ, мэдээлэл
ЧОЙЖИН ЛАМ СҮМ МУЗЕЙН ХАМГААЛАЛТЫН БҮСЭД БАЙГАА БАРИЛГЫГ АЛБАДАН НУРААНА

Түүх, соёлын үнэт өв болсон Чойжин лам сүм музейн хамгаалалтын бүсэд хууль бусаар эзэмшиж байгаа 3600 м2 газрыг чөлөөлж, 270 м2 талбай бүхий 2 давхар барилгыг албадан нураах шийдвэрийг хотын дарга С.Батболд өнөөдөр гаргажээ.
Тус түүх дурсгалын газрын ойролцоо хоёр давхар улаан тоосгон байшин баригдаж, музейн эзэмшлийн газраас нь хууль бусаар авсан байсан юм.
Аргаа барсан музейн удирдлагууд газраа олж авахын тулд шүүхэд хүртэл хандаж байсан удаатай.
Гурван шатны шүүх Чойжин ламын сүмийн эзэмшил газраас байшинг буулгах шийдвэрийг гаргасан ч хэрэгжүүлээгүй өдий хүрчээ.


О.Сайхан
Оллоо.mn 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.