2024 оны 12 сарын 11
Мэдээ, мэдээлэл
Тусгай хяналтын дэд хорооны хурал эхэллээ

Тусгай хяналтын дэд хорооны хурал яг одоо Төрийн ордонд эхэллээ. Хуралдаанаар Ерөнхий сайдаас тавьсан хүсэлтийг хэлэлцэх юм. 

Өчигдөр тус хорооны гишүүд тагнасан, чагнасан гэх хэрэгтэй холбоотой хэргийн материалуудтай танилцсан юм. Дашрамд дуулгахад дэд хорооны хуралдаж буй танхимын ойр орчимд сүлжээ унагагч тавьж, сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ойр орчимд нь нэвтрүүлэхгүй байгаа юм. Тусгай хяналтын дэд хороо нь төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул болон гүйцэтгэх ажлын талаарх хууль тогтоомжийн биелэлт, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлыг эрхэлдэг.

Тус дэд хороо нь 5 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд намын бүлгийн саналын дагуу УИХ-ын гишүүн С.Батболд ахалж, Г.Занданшатар, Я.Санжмятав, Д.Цогтбаатар, Н.Энхболд нарын гишүүд багтдаг юм.

Уг хуралдааны дараа УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.