2025 оны 02 сарын 18
Мэдээ, мэдээлэл
У.ХҮРЭЛСҮХ: ХҮЧИРХЭГ ТӨРТЭЙ УЛС АРД ТҮМНИЙХЭЭ БАЯЛГИЙГ ХУУЛЬ БУСААР АЛДДАГГҮЙ ЮМ
 МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. 
 
Нэр дэвшигч уулзалтын эхэнд  Төрийн тэргүүнээ сонгох сонгууль Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойтой давхцаж  байгааг бэлгэшээж байна. Атар газар эзэмшихээс эхлээд аж үйлдвэрийн  комбинат байгуулсан, соёл урлагаас сонгодог урлагт, сансарт хүртэл хүн нисгэсэн. Хүн амынхаа тоог зургаа дахин өсгөж, монгол хүний дундаж наслалтыг хоёр дахин нэмэгдүүлж, ард түмнээ бичиг үсэгт сургаж ЮНЕСКО-гоос шагнал хүртэж байсан түүх Монголын түүх. Ийм агуу түүхийн 100 жилийн ой юм. Тиймээс энэ танхимд хүрэлцэн ирсэн ахмад буурлууд та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье хэмээн  тодотгов.
 
Нийгэмд шударга ёсыг  тогтооход хараат бус шүүх, прокурорын байгууллагатай байх ёстой. Шударга бусын хонгилын түлхүүрийг нэгээс нөгөөд дамжуулан хадгалдаг, гэм зэмгүй хүмүүсийг яллан шийтгэдэг, зохиомол хэрэг үүсгэж хилс хэрэгт унагадаг, улсын мөнгийг хувийн зорилгоор хууль бусаар зарцуулдаг гэх мэт ёс бус үйлдлийг таслан зогсоох ёстой. Гагцхүү зөвхөн хууль дээдэлдэг, хуульд захирагддаг хууль шүүхийн тогтолцоог бий болгохын төлөө хүчин зүтгэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаагаа тэрбээр  онцоллоо.
Мөн  "Ард түмэн сул дорой төртэй байх юм сан гэж саналаа өгдөггүй. Харин төр шиг төртэй байх юм сан гэж бодож, сүслэж саналаа өгдөг.  Хүчирхэг төртэй улс ард түмнийхээ, улсынхаа баялгийг хууль бусаар алддаггүй юм. Төр нь сулраад ирэхээр өмч хөрөнгөө алдаж байгаа юм. Гэхдээ бид алдсан байгалийн  баялгаа эргүүлж авсан.    "Эрдэнэт” бусдын мэдэлд байсан 2016 онд улсад 184  тэрбум төгрөг төвлөрүүлдэг байсан бол өнөөдөр 5 дахин их буюу нэг их наяд төгрөгийг тушааж байна. Цар тахлын хүнд хэцүү үед айл өрх, аж ахуйн нэгж  байгууллагын ус, дулаан, цахилгааны мөнгийг  "Эрдэнэт үйлдвэр” 100 хувь хариуцан төлж байна. Байгалийн  баялаг  очих ёстой эзэндээ очиход байгаль дэлхий баярладаг юм байна гэж бодож